Эрчим хүчийг хэмнэх энгийн аргууд

  • Техник технологийн хөгжлийг дагаад орчин үеийн цахилгаан хэрэгслүүд эрчим хүчийг харьцангуй бага зарцуулдаг болж шинэчлэгдэж байна. Гэхдээ цахилгаан бага зарцуулдаг гээд залгуурыг нь розеткаас нь салгахгүйгээр ажиллахад бэлэн горимд удаан хугацаанд байлгаж болохгүй. Учир нь ямар ч цахилгаан хэрэгсэл өөрийн  цахилгаан тэжээлийн блоктой байдаг тул эрчим хүчийг “ашиглаж” л байдаг.
  • Бидний өдөр тутам ашигладаг суурин компьютер 400Ватт буюу 0.4кВт, зөөврийн компьютер 80Ватт буюу 0,08кВт-аас хэтрэхгүй чадал шаарддаг. Ашиглаагүй тохиолдолд унтраах нь бас л нэг цахилгаан хэмнэх боломж.
  • Танайх гар утсаа цэнэглээгүй хирнээ цэнэглэгчээ залгаатай орхидог уу?  Цэнэглэгч нь маш бага боловч эрчим хүчийг хэрэглэсээр л байдаг. Ийм байдалд байхдаа гар утасны цэнэглэгч 0.5 Ватт цахилгаан эрчим хүчийг “залгиж” байдаг бөгөөд цагт 0.005, өдөрт 1.2, сард 36.50, жилд 438.05 төгрөгийн зардал гаргадаг. Маш бага мөнгө сонсогдож байгаа боловч бидний амьсгалах агаарыг давхар бохирдуулж байдаг.
  • Цахилгаан техникийг дамжуулагч залгуураар биш шууд өөрийн залгуураар нь үндсэн тэжээлтэй холбовол энерги зарцуулалт багасдагийг анхааралдаа ав.
  • Ямар ч цахилгаан хэрэгслийг техникийн тодорхойлолтын дагуу ашиглаж сурвал, эрчим хүчээ хэмнэхээс гадна ашиглалтын хугацаа уртасдаг. Жишээлбэл тоос сорогчийн хогны уут цэвэрхэн хоггүй байвал хөдөлгүүр нь төдий чинээ эрчим хүчийг бага зарцуулдаг. 
  • Амины орон сууц, байшинтай хүмүүсийн хувьд сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч гаргадаг эх үүсгүүр сонгохыг зөвлөе. Нарны энергийг зөв ашиглаж чадвал өөрийн гэсэн нарны цахилгаан станцтай болох боломж хүн бүрт бий. Хамгийн гол нь гар хийцийнх байх ёсгүйг анхаараарай.

Цахилгааны хэрэглээ огцом нэмэгдвэл шугам сүлжээ, дэд станцуудын ачаалал ихсэх, хэрэглээний цахилгаан тэжээлийн самбар, тоноглолууд, шугамын гэмтэл нэмэгдэж,  ахуйн гал түймэр гарах гэх мэт хүндрэлүүд үүсэх магадлалтай. Тиймээс иргэд аж ахуйн нэгжүүд анхаарал болгоомжтой байж, эрчим хүчний зохистой хэрэглээг өөртөө бий болгох хэрэгтэй.

Finance Economy Always High Rate Growth

Ahen an unknown printer took a galley of type andsc rambled it to make a type specimen book has surivaroled it to make a type specimen book.

  • Acepteur sintas haecat sed non duiy
  • Proident sunt culpa sed ipsum tempor sed
  • Ut enim ad minim venercitation

Ahen an unknown printer took a galley of type andsc rambled it to make a type specimen book has suriverled it to make a type specimen book. Aook a gallerambled it to make a type specimen.

administrator