МЭНДЧИЛГЭЭ

     Монгол Улсынхаа гал голомтыг мөнхөд бадраах ариун үүргээ нэр төртэй биелүүлж яваа Эрчим хүчний салбарын хамт олон, үе үеийн ахмадууд, салбарын хөгжлийн төлөө нэгэн зорилгоор түүхийг бүтээлцэж буй хувийн хэвшилд ажиллаж байгаа мэргэжил нэгт хамт олон болон эрхэм хэрэглэгчиддээ эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний  түүхт 103 жилийн ой, түгээх байгууллагын  77 жилийн ойн  мэнд дэвшүүлж, Ховд Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ний үйл ажиллагаа, үйлчилгээтэй танилцахаар манай цахим хуудсанд зочилж байгаад талархал илэрхийлье.

Бид шинэ ховдын хөгжлийг  ногоон эрчим хүчээр түчээлэн  хөгжүүлэх алсын хараа бүхий Байгууллагын дунд  хугацааны  Стратеги  төлөвлөгөөний хүрээнд  аймгийнхаа цахилгаан эрчим хүчний өсөн нэмэгдэж буй  хэрэгцээг хангах хэмжээнд  цахилгаан дамжуулах агаарын шугамыг өргөтгөж шинэчлэх,  дэд станц ХХБ-ууд барих томоохон төслүүд  боловсруулан ажиллаж,  хөрөнгө оруулалтыг  үе шаттай шийдвэрлүүлэн ажиллаж байна. 

2022 онд  Мянгадын нарны 10 мВт  станц ашиглалтад орж,  Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц  төслийн ажил эхлэж,  Ховд аймгийн эрчим хүчний салбарт  түүхэн хөгжлийн  шинэ зам  нээгдээд байна.

Өнөөдрийн байдлаар манай Компани аймгийн төв болон 16 сумдын ЦДАШ, дэд станцыг хариуцан 17900 цахилгаан эрчим хүч хэрэглэгчдэд цахилгаан түгээх үйл ажиллагааг тасралтгүй, найдвартай гүйцэтгэж, хэрэглэгч таны болон танай гэр бүлийн ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлж, хэрэгцээт хүсэл шаардлагыг үйлчилгээний чанар, хүртээмжид тусгаж хүргэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байна.

ТА БҮХЭНД ХҮСЭН ЕРӨӨЕ.

С.ГАНТӨМӨР

ХОВД ЦТС ХХК-ИЙН
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ