Ховд Цахилгаан Түгээх Сүлжээ ХХК” нь Ховд аймгийн төв Жаргалант хотод 1948 онд ЗИС-5 маркийн автомашины хөдөлгүүрт ажилчин Гаадан 16 кВт-ын хүчин чадалтай генератор холбон цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж Зөвлөлтийн элчин консулын газар, авто тээврийн 4-р баазын гэрэлтүүлэгийг асааснаар баруун хязгаар Ховд хотод илч гэрэл цацарч тус компанийн гал голомт тавигдсан түүхтэй.
МУ-ын Төрийн өмчийн хорооны 2003 оны 9-р сарын 11-ний өдрийн 575 тоот тогтоолоор “Баруун бүсийн цахилгаан дамжуулах систем хувьцаат компани”-ийг Ховд ЦТС ХХК, Увс аймгийн ЦТС ХХК-тай нэгтгэн ББЭХС ТӨХК –ийн охин компани хэлбэрээр ажиллуулахаар болсон.
Ховд ЦТС ХХК нь Техкникийн алба, Санхүүгийн алба, Борлуулалтын алба, Захиргаа хүний нөөцийн алба гэсэн 4 албатай нийт 106 ажилтантай. Үүнээс аймгийн төвд 71 ажилтан, сумдын 35 ажилтан ажиллаж байна.