АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УРАЛДААН-2025

ББЭХС ТӨХК-ИЙН ДОТООД ХЯНАЛТЫН ХЭЛТСЭЭС ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН АЯН-2025 ХҮРЭЭНД “АЖИЛ МЭРГЭЖЛИЙН УРАЛДААН”-ЫГ СИСТЕМИЙН ХЭМЖЭЭНД 07, 08 ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Тус уралдаанд:
 
  • ББЭХС ТӨХК-ИЙН – “WESTERN ENERGY”
  • ББЭХС ТӨХК-ИЙН ХОВД САЛБАРЫН “НАРНЫ ХҮЧТЭНГҮҮД”
  • УВС ЦТС ХХК –ИЙН “ЭНЕРГИЙН ЭЗЭД”
  • ХОВД ЦТС ХХК –ИЙН “ИЛЧ ГЭРЛИЙН ЭЗЭД”
  • ДӨРГӨНИЙ УЦС ХХК-ИЙН “ЖАРГАДАГГҮЙ НАРНЫ ЭЗЭД” багууд мэдлэг , мэргэжлийн ур

чадвараараа өрсөлдөж Ховд ЦТС ХХК-ийн “Илч гэрлийн эзэд “баг 1-р байр эзэллээ.

Тэмцээний ур чадварын төрөлд Увс аймгийн Улаангом сумын Чандмань 1-р багийн АТП-221 станцын 0,4кВ-ын ЦДАШ-ын сип кабель татаж, буулт хийж, тоолуур угсарч, хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчинд холбох ажлыг тэмцээнд оролцсон багууд хийж гүйцэтгэсэн нь мэргэжлийн ур чадвараа харуулах, үр бүтээлтэй ажил хийсэн нь онцлог үйл явдал байв.

Тэмцээнд оролцож амжилт гаргасан инженер, техникийн ажилчиддаа ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

administrator