Алсын хараа

Ногоон эрчим хүчээр баруун бүсийн хөгжлийг түүчээлэн бүтээлцэнэ.

Эрхэм зорилго

Стандартад нийцсэн цахилгаан эрчим хүчийг найдвартай аюулгүй ажиллагаагаар түгээж, цахим систем, шинэ технологи, иноваци нэвтрүүлсэн тэргүүлэх компани болно.

Үнэт зүйлс

1 Аюулгүй ажиллагаа
2 Суралцагч нэгдмэл хамт олон
3 Ухаалаг боловсон хүчин
4 Сахилга баттай удирдлага
КОМПАНИЙН ТУХАЙ

Ховд Цахилгаан Түгээх Сүлжээ ХХК” нь Ховд аймгийн төв Жаргалант хотод 1948 онд ЗИС-5 маркийн автомашины хөдөлгүүрт ажилчин Гаадан 16 кВт-ын хүчин чадалтай генератор холбон цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж зөвлөлтийн элчин консулын газар, авто тээврийн 4-р баазын гэрэлтүүлэгийг асааснаар баруун хязгаар Ховд хотод илч гэрэл цацарч тус компанийн гал голомт тавигдсан түүхтэй.

МУ-ын Төрийн өмчийн хорооны 2003 оны 9-р сарын 11-ний өдрийн 575 тоот тогтоолоор “Баруун бүсийн цахилгаан дамжуулах систем хувьцаат компани”-ийг Ховд ЦТС ХХК, Увс аймгийн  ЦТС ХХК-тай нэгтгэн ББЭХС ТӨХК –ийн охин компани  хэлбэрээр ажиллуулахаар болсон.

Ховд ЦТС ХХК нь Техкникийн алба, Санхүүгийн алба, Борлуулалтын алба, Захиргаа хүний нөөцийн алба гэсэн 4 албатай нийт 106 ажилтантай. Үүнээс аймгийн төвд 71 ажилтан, сумдын 35 ажилтан ажиллаж байна.