Төлбөр төлөх боломжууд /Зөвлөгөө/


Сайн байцгаана уу?

Онлайн төлбөрийн систем нь Цахилгаан эрчим хүч хэрэглэгчдэд хэрэглээгээ бүрэн хянахын хажуугаар төлбөрөө төлөх боломжуудыг олгож өгсөн.  Интернетээр төлсөн таны төлбөр шууд Ховд ЦТС ХХК-ийн борлуулалтын програмд тэр дороо шууд бичигдэж ордог. Үүнийг хэрэглэгч онлайн төлбөрийн системдээ нэвтэрч дансны тайлангаасаа хянах боломжтой. Онлайнаар төлбөр төлөхдөө гүйлгээ амжилттай хийж дуустал сайтаа хаахгүй байх шаардлагатайг анхаарах хэрэгтэй. Учир нь Банкнаас төлсөн төлбөр хасагдсан мөртлөө Ховд ЦТС ХХК-ийн борлуулалтын програмд оролгүй үлдэх магадлалтайг анхаарах хэрэгтэй.


Интернет банкгүй хүмүүсийн хувьд мобайл банк ашиглаж мөн төлбөрөө төлөх боломжтой. Мобайл банкаар төлөхдөө гүйлгээний утга хэсэгт цахилгаан хэрэглэгчийнхээ кодыг үнэн зөв бичих шаардлагатай. Мөн мобайл банкаар төлсөн орлогыг Ховд ЦТС ХХК-ийн борлуулалтын програмд дараа өдрийн өглөө нь банкнаас хуулга татаж борлуулалтын програмд оруулдаг тул дансны тайланд дараа өдөр ордог болохыг анхаарах хэрэгтэй. Иймд мобайл банкаар төлбөр төлөхдөө сарын сүүлд тулгалгүй цахилгаан эрчим хүчний бичилт орсны дараа шилжүүлж байвал зохистой.

Баярлалаа.